Архангай аймгийн Өлзийт суманд өчигдөр болсон хурдан морины уралдааны үеэр зургаан настай хүүхэд мориноос унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Энэ талаар Өлзийт сумын эмч хэвлэлд "Ямаат багт "Мориноос хүүхэд уналаа" гэх дуудлага Эрүүл мэндийн төвд ирсэн. Дуудлагын дагуу манай хоёр эмч ослын газар очиход хүүхэд эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барчихсан байсан" гэсэн байна.
Унаач хүүхэд мориноос унаж, амиа алджээ |
|