Наадам хойшлуулж, хэмнэгдсэн зардлыг Эрүүл мэндийн салбарт зарцуулах шийдвэр гаргалаа

2021-07-02,   508

Засгийн газар ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна. 
 
Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргасан байна. ЭМЯ болон УОК-оос гаргасан дүгнэлтээр энэ удаад үндэсни их баяр наадмыг зохион байгуулвал 12 мянган хүний бөөгнөрөл үүсэх эрсдэлтэй байна. Улмаар гурван мянга орчим хүн халдвар авах магадлалтай байна гэсэн тооцоолол гаргасан. Иймд УОК-ын хуралдаанаар баяр наадмыг хойшлуулах эсвэл цуцлах саналыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанд оруулсан. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар уг саналыг дэмжиж, баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа. Наадам хойшлуулж, хэмнэгдсэн зардлыг Эрүүл мэндийн салбарт зарцуулах чиглэлийг Ерөнхий сайд өгсөн байна. 
 
Мөн орон нутагт тэмдэглэх наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргажээ" гэлээ.

Наадам хойшлуулж, хэмнэгдсэн зардлыг Эрүүл мэндийн салбарт зарцуулах шийдвэр гаргалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-22 18:14:26
    Зочин: Нялах хүний охин үрийг дэндүү яргалаж алсан алуурчин мөн бишийн мэдэхгүй боловч энэ хүний мэдүүлэгийг уншиж үзээд надад нэг ийм бодол төрж байна жинхэнэ алсан алуурчин гэмгүй хүний ард ял завшиж бидний дунд явж байх бэ гэмгүй хүн зоригийн хэрэгтэй ял эдлэж байгаа Чимгээ Содномдаржаа хоёр шиг хэлмэгдэж хар нүхэнд хайран залуу насаа барах бий гэж эмзэглэж байна шүү Ямарч байсан сайн нягт нямба дахин шалгах ёстойюм шигээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-22 03:10:16
    А: Зүй бусаар хүчихийлнэ гэж юу байдгийм. Хүёихийлнэ гэдэг чинь тэр ёигтээ зүй бус үйлдэл биздээ.
Шинэ мэдээ