Мэргэжлийн боксын дэвжээнд гялалзаж яваа, гавьяат тамирчин Н.Төгсцогт ээлжит тулаанаа өнөөдөр хийнэ. Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, “King Tug” хочит түүний өрсөлдөгч нь АНУ-ын боксчин Крис Колберт. 24 настай америк эр мэргэжлийн дэвжээнд 15 тулаан хийн, бүгдэд нь ялаад байгаа. Энэ удаагийн тоглолт Н.Төгсцогтын 14 дэх тулаан. Тэд ялсан нь аваргын түр бүс эзэмшинэ.
| Н.Төгсцогт аваргын түр бүсний төлөө өнөөдөр тулалдана |
|