Уг хэрэгт холбогдуулан "Энэрэл эмнэлгийн захирал болон ажилтнуудад хариуцлага тооцож байгаа бөгөөд мөн БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах багийг солих арга хэмжээ авна. Нийслэлийн эрүүл мэндийн газраас талийгаачийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлж байгаагаа мэдэгдье” гэсэн юм.
НЭМГ: Талийгаач долдугаар сарын 2-нд Хатагтай эмнэлгийн Онош мед лабораторид түргэвчилсэн тест өгсөн. Ингээд шалгаж үзэхэд эерэг хариу гарсан. Мөн уушигны рентгэн зураг авхуулсан. Рентгэн зургаас харахад хатгаатай байсан.
Талийгаач нь Чингэлтэй дүүргийн дугаар хорооны 50 дугаар байранд ажиллангаа амьдардаг хүн байж. Үндсэн захираа нь Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо. Чингэлтэй дүүргийн 50 дугаар байр нь 6 дугаар хорооны өрхийн эмнэлгээс 10 метрийн зайтай байрладаг. Өөрөөр хэлбэл, өрхийн эрүүл мэндийн төв ойрхон байсан. Тус хорооны хэсгийн ахлагчийн өрхийн эмнэлгийн эмчид өгсөн мэдээллээр тус тоотод хоёр хүн алт мөнгөний дархан хийж амьдардаг. Амьдардаг өрөөнийх нь орчин тааруу, орон сууцны зоорийн давхарт байрладаг. Сүүлийн 10 хоногт согтууруулах ундаа байна хэрэглэж байсан гэдэг өгүүлэмж өгсөн байна" гэв.
"Энэрэл" эмнэлгийн гадна хүн нас барсан хэргийг шалгаж байна |
|