ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ: Жолооч нарын торгуулийн 50 хувийг өршөөхөөр болсон байна

2021-07-05,   385

Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан парламент өнгөрсөн долоо хоногт Өршөөлийн тухай хуулийг батлан гарсан. 
 
Уг хууль жолооч нарын торгуулийг өршөөлд хамруулж байгаа тухай мэдээллийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Хуулийн хэлэлцүүлгийн хувьд жолооч нарын торгуулийг өршөөлд хамруулах асуудал нэлээд шүүмжлэл дагуулсан. Иймээс ирэх аравдугаар сарын 1-ний дотор торгуулийнхаа 50 хувийг төлсөн жолооч нарын үлдсэн 50 хувийг өршөөлд хамруулахаар тусгаж өгсөн" гэсэн мэдээлэл өглөө.

ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ: Жолооч нарын торгуулийн 50 хувийг өршөөхөөр болсон байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ