Ноцтой зам тээврийн ослын улмаас долоон настай хүүхэд гэмтлээ

2021-07-05,   382

Өчигдөр буюу дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороо Баянхошууны тойргийн шинэ замд Т.Приус маркийн автомашинд явган зорчигч долоон настай хүүхэд мөргүүлснийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт хүргэжээ.
 
Явган зорчигч нь эцэг эх, асран хамгаалагчгүй ганцаараа замын хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртжээ.
 
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2.а/ дахь хэсэгт “10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх үүрэгтэй” гэж заасан байдаг.
 
Хэдийгээр хүүхэд замын гарцгүй хэсгээр гарч байгаа боловч жолооч нар Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан байдаг ба явган хүний гарцын мэдээлэх тэмдэг, хэвтээ тэмдэглэл байсаар байтал автомашиныхаа хурдыг хасаагүй нь эрсдэлийг нэмэгдүүлж байгааг Тээрийн цагдаагийн албанаас мэдээлж байна.

Ноцтой зам тээврийн ослын улмаас долоон настай хүүхэд гэмтлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ