Хатуу хөл хорио тогтоосон аймгууд НИЙСЛЭЛ болон бусад аймаг сумдын иргэдийг нэвтрүүлэхгүй

2021-07-05,   720

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан өнөөдрийн байдлаар /2021.07.05/ 18 аймгийн 189 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна.
 
Тэгвэл ирэх баяр наадмын өдрүүдэд Архангай, Хөвсгөл, Баянхонгор, Дорноговь, Өмнөговь, Дорнод, Говьсүмбэр, Хэнтий зэрэг аймгууд хатуу хөл хориотой байгаа учраас аймгаас орох гарах хөдөлгөөнийг хаасан байна. Нэг үгээр эдгээр аймгууд Улаанбаатараас болон бусад аймгаас иргэдийг нэвтрүүлэхгүй байна. 
 
Тодруулбал,
 
1.Архангай аймгийн 19 сум бүгд хатуу хөл хорио тогтоосон байна. 
 
2. Хөвсгөл аймгийн 24 сум бүгд хатуу хөл хорио тогтоосон. Мөн орох гарах хөдөлгөөний хязгаарлаад байгаа юм. 
 
3. Булган аймгийн 5 сум буюу Бугат, Тэшиг, Могод, Баян-Агт, Сайхан, Баяннуур
 
4. Төв аймгийн 6 сум буюу Баян-Өнжүүл, Зуунмод, Батсүмбэр, Баянжаргалан, Баян, Эрдэнэсант
 
5. Сүхбаатар аймгийн 6 сум буюу Онгон, Наран, Дарьганга, Баяндэлгэр, Асгат, Сүхбаатар
 
6. Баянхонгор аймгийн 20 сум бүгд хатуу хөл хорио тогтоосон. Мөн орох гарах хөдөлгөөний хязгаарлаад байгаа юм. 
 
7. Хэнтий аймгийн 18 сум бүгд хатуу хөл хорио тогтоосон. Мөн орох гарах хөдөлгөөний хязгаарлаад байгаа юм. 
 
8. Дорнод аймгийн 7 сум буюу Халхгол, Матад, Гурванзагал, Хөлөнбуйр, Дашбалбар, Чойбалсан
 
9. Ховд аймгийн 6 сум буюу Манхан, Алтай, Цэцэг, Зэрэг, Мөнхнаран, Чандмань
 
10. Дундговь аймгийн 13 сум буюу Сайнцагаан, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Гурвансайхан, Өлзийт, Дэрэн, Эрдэнэдалай, Хулд, Адаацаг, Говь-Угтаал, Баянжаргалан
 
11. Дорноговь аймгийн 14 сум бүгд хатуу хөл хорио тогтоосон. Мөн орох гарах хөдөлгөөний хязгаарлаад байгаа юм. 
 
12. Сэлэнгэ аймгийн 5 сум буюу Баянгол, Түшиг, Мандал, Цагааннуур, Сүхбаатар
 
13. Увс аймгийн 8 сум буюу Давст, Малчин, Тэс, Зүүнхараа, Ховд, Завхан, Өмнөговь, Зүүнхангай
 
14. Өмнөговь аймгийн 15 сум бүгд хатуу хөл хорио тогтоосон. Мөн орох гарах хөдөлгөөний хязгаарлаад байгаа юм. 
 
15.Дархан-Уул аймгийн 2 сум буюу Дархан, Шарын гол
 
16.Завхан аймгийн 10 сум буюу Баянтэс, Ургамал, Сантмаргад, Отгон, Цагаанчулуут, Алдархаан, Идэр, Тэс, Шилүүстэй, Яруу
 
17. Өвөрхангай аймгийн 19 сум
 
18.Говьсүмбэр аймгийн 3 сум бүгд иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна.
 
Иймд дээрх аймаг, сумд руу зорчих иргэд тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг анхааруулж байна.

Хатуу хөл хорио тогтоосон аймгууд НИЙСЛЭЛ болон бусад аймаг сумдын иргэдийг нэвтрүүлэхгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-20 23:32:05
    Jigjid tserenbat: Mundag zaluud amjilt hvsii
Шинэ мэдээ