Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Мангирт багийн “Зүр хангай” гэдэг газар хоёр хүүхэд Орхон голын эрэг дээр тоголж байгаад 1 хүүхэд нь усанд живсэн харамсалтай хэрэг гарсан байна.
Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 11 настай Б -ыг 05:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 07:06 цагт анх осолдсон газраас зүүн зүгт 8 метрт 2 метрийн гүнээс цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Голын эрэг дээр тоголж байсан хоёр хүүхдийн нэг нь усанд осолдож нас барлаа |
|