Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн Замын-Үүд Эрээн чиглэлийн ачаа тээвэр саатаж, тээврийн үнэ ес дахин нэмэгдээд байна. Иймээс өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн биеэр Замын-Үүд суманд ажилласан. Улмаар ачаа тээврийг 30 хоногийн дотор хэвийн болгох үүрэг өгсөн. Тэгвэл өнөөдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Замын-Үүдэд очсон байна. Түүнийг очих сургаар хил гаалийн зарим ажилтнууднууд зугтаасан гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдаад байна.
Учир нь ХЗДХ-ийн сайдаар ахлуулж, АТГ, ТЕГ, ЦЕГ, МХЕГ зэрэг хууль хяналтын байгууллагууд багтсан том хэмжээний шалгалтын ажлын хэсэг өнөөдөр тус суманд ажиллах юм. Энэ үеэр хятад иргэдээс авилга авсан байж болзошгүй 5-6 албан тушаалтнуудыг хойшлуулшгүй ажиллагаа явуулж саатуулна гэх мэдээлэл байна.
Х.Нямбаатар сайдын Зам-Үүдэд очих сургаар зарим удирдлагууд нь "зугтаасан" гэв үү? |
|