Э.Энхбат начны ээж болон гурван хүүхэд нь БНСУ руу явахаар болжээ

2021-07-07,   639

Улсын начин Э.Энхбат өөрийн найз олимпийн аварга Н.Түвшинбаяртаа зодуулж, хүнд гэмтсэн. Улмаар өнгөрсөн хавраас эхлэн БНСУ-д эмчлүүлж байгаа билээ. Түүнийг эхнэр сахиж байгаа юм. Тэгвэл Э.Энхбат начны ээж болон хүүхдүүдийг нь БНСУ руу явуулахаар болсон байна. Х Энэ талаар талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ.Тэрбээр “Долдугаар сар. Монгол хүн бүр морь, бөхөө шинжиж, сур шагай нааддаг дэлгэр сайхан сар байдагсан. Энэ жилийн хувьд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан баяр наадам зохион байгуулахгүй байх шийдвэрийг Засгийн газар гаргалаа.Наадмын тухай бодохтой зэрэгцэн Э.Энхбат начнаа эдгэрч, эрүүл болж ирээд нутгийн зон олноо, Монгол түмнээ баярлуулаасай гэж хүлээж сууна.Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэж ардын сайхан үг бий. Начныхаа эмчилгээний зардалд дэм үзүүлсэн, өнөөдөр ээж болон гурван хүүхдийг нь БНСУ руу явуулах асуудлыг шийдвэрлэлээ.Энэ зураг аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баяраар түрүүлэхэд нь утсаараа дарсан зураг. Тэр үед нутгийн хүү түрүүллээ гээд үнэхээр их баярлаж байлаа. Одоо эдгэрээд эх орондоо ирчихвэл үүнээс илүү баярлана. Монгол бөхийн босоо цагаан хийморь, нутгийн минь уул ус ивээг” хэмээжээ.
Э.Энхбат начны ээж болон гурван хүүхэд нь БНСУ руу явахаар болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ