ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан АТГ, ТЕГ, ЦЕГ, МХЕГ зэрэг хууль хяналтын байгууллагууд багтсан шалгалтын ажлын хэсэг Замын-Үүд суманд ажиллаж байна.
Шалгалтын явцад Замын-Үүд сумын засаг дарга Б.Анхбаяр, АТҮТ-ийн салбарын дарга А.Хатансайхан нарыг саатуулсан тухай. Тэгвэл өнгөрөгч шөнө Дотоодын цэргийн штабын дарга, Бригадын генерал С.Ганбатыг Тагнуулын ерөнхий газраас баривчилж, гэрт нь нэгжлэг хийж 500 мянган ам.доллар бэлнээр хурааж авсныг эх сурвалжууд мэдээллээ.
Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат нь өнгөрөгч тавдугаар сарын 03 -ны өдөр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зарилгаар “Бригадын генерал” цол хүртсэн юм.
Өнгөрсөн шөнө бригадын генерал С.Ганбатыг баривчилж, 500 мянган ам.доллар хураан авчээ |
|