Засгийн газрын ээлжит хуралдаанаа өнөөдөр боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийлээ.
Өнөөдрийн хуралдааны эхэнд өчигдөр Замын-Үүд боомтод ажиллаж нэр бүхий зургаан хүнийг ажлаас нь чөлөөлж, орны хүмүүсийг нь томилсон гэх мэдээллийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өгсөн байна.
Бусад шийдвэрийн талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Баяр наадмын өдрүүдэд ес хоног амарна. Энэ хугацаанд нийслэлчүүдийг нэг удаа таваас дээшгүй хүнтэй аялж зугаалахдаа тухайн аймаг орон нутагт мөрдөж байгаа халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх, гэр бүлийн гишүүдээс нэг хүнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулах чиглэлийг Ерөнхий сайд өглөө. Вакцины хоёр тундаа хамрагдаад 14 хоносон иргэдээс шинжилгээ авахгүй. Хүүхдүүдээс шинжилгээ авна. Гэхдээ хүүхдүүдийн хувьд таваас дээш насны нэг хүүхдээс шинжилгээ авна" гэлээ.
Мөн аймгууд нэмэгтээр ямар нэгэн хязгаарлалт тогтоохгүй.
ЗАСГИЙН ГАЗАР: Аймгууд нэмэлтээр хязгаарлалт тогтоохгүй |
|