УОК-ын шийдвэрийн дагуу Дорнод аймаг өнөөдрийн 17.00 цагаас эхлэн 07-р сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд нийслэл, бусад аймгаас зорчих хөдөлгөөнийг нээж, хяналттайгаар нэвтрүүлнэ. Ингэхдээ,
1.Хот болон орон нутаг хооронд зорчих хүсэлтэй иргэд аймгийн Шуурхай штабын 70584647.mn цахим системд вакцины болон шинжилгээний мэдээлэл, асуумж, холбогдох мэдээллээ илгээнэ. Тус цахим системд бүртгүүлсэн тохиолдолд систем автоматоор зөвшөөрөх тохиргоог хийхээр тогтов.
2. Хөлөнбуйр болон аймгийн төвөөс орох гарах хяналтын цэгүүдэд үүрэг гүйцэтгэж буй албан хаагчид нь зорчигч, жолооч нартай ойрын зайнаас шууд харилцаанд орохгүйгээр дээрх цахим системээр вакцины болон асуумжийн мэдээллийг хянан шууд нэвтрүүлнэ.
3. Аялагчид нь аймгийн төв, сумын төвд хүнс, шатахуун, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, тээврийн хэрэгслээ засварлуулах тохиолдолд л нэвтрэх бөгөөд үүнээс бусад тохиолдолд нэвтэрсэн бол тухайн суурин газарт 7 хоног тусгаарлагдаж, 6 дахь хоногтоо шинжилгээ өгч буцаж гарах боломжтой. Харин 7 хоногийн хугацаанд тухайн суурин газраас гарахыг хориглоно.
4. Буйр нуурын чиглэлд аймгаас эрүүл мэнд, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагаас нэмэлт хүн хүч томилон ажиллуулна.
5. Вакцинжуулалтад хамрагдаагүй жирэмсэн ээжүүдийг аль болох алслагдмал хөдөө орон нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна.
Дорнод аймаг зорчих хөдөлгөөнөө нээлээ |
|