ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2021-07-08,   421

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Сонгинохайрхан дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл сургалтын төвийн захирал Ц.Болормаагийн хамт Улаанбаатар хотын Худалдааны Танхимийн Ерөнхийлөгч Ч.Ганхуягтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. 
2 хүн, албан өрөө болон бичвэр гэх мэтийн зураг байж болно
Энэхүү санамж бичгийн гол зорилго нь дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг сургалт, мэдээлэл, арга зүйгээр ханган ажиллах, бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийх, борлуулалтыг дэмжихэд оршиж байна. 
3 хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно
 
Хамтын ажиллагааны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг судлах, шийдвэрлэх хувилбарыг боловсруулах, Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд шаардлагатай бизнесийн болон үйлдвэрлэлийн хамтарсан сургалт, зөвлөгөөн, туршлага судлах үйл ажиллагааг зохион байгуулах, шаардлагатай мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, ажил үйлчилгээг дэмжин ажиллах, Гадаад болон дотоодын үзэсгэлэн худалдаанд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг оролцуулах нөхцөл боломжоор хангах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллах юм.

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ