Баар, цэнгээний газруудыг үе шаттай нээнэ

2021-07-08,   729

Нийслэлийн холбогдох албаныхан өчигдөр баар, паб, цэнгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж хариуцлагын гэрээ байгуулжээ.
 
Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, халдвар хамгааллын дэглэм, ажлын байранд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг хангуулах, хяналт тавих, хүлээх хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулах зорилгоор худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал, спорт биеийн тамирын чиглэлийн аж ахуйн нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” байгуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байсан бөгөөд өчигдөр ийнхүү баар цэнгээний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчтэй уулзаж тэдний тулгамдаж буй асуудал болоод халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх талаар санал бодлоо хуваалцан удахгүй нээгдэх шатандаа явж байгаа юм байна.
 
Эх сурвалж: УБЗАА

Баар, цэнгээний газруудыг үе шаттай нээнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ