Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бор гол багийн “Цагаан булангийн хясаа” гэдэг газар 60 метрийн өндөр хадан хясаан дээрээс 1 хүн өөрийгөө буудаж амиа егүүтгэсэн хэрэг гарсан байна.
Цогцсыг Онцгой байдлын алба хаагчид 20 метрийн өндөр хадан дээрээс буулгаж буулгаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Амиа егүүтгэсэн 29 настай иргэн О нь Түнэл сумын харьяат бөгөөд энэ сарын 7-8-нд шилжих шөнө архидан согтуурсан үедээ иргэн Э, Б нарын аминд хүрсэн гэх хэрэгт холбогдон шалгагдаж байсан юм.
Сэжигтэн О-ийн хувьд эзэмшсэн боловсрол, эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөө мал малладаг залуу байсан ба хэргийг газраас зутгаж, эрэн сурвалжлагдах байх хугацаандаа ийнхүү амиа егүүтгэжээ.
| Хоёр хүний аминд хүрээд зугтсан 29 настай залуу өөрийгөө буудаж амиа егүүтгэсэн байдалтай олджээ |
|