Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн “Задгай”-д “Хэрлэн” голын эрэг дээр 3 хүүхэд тоглож байснаас 1 хүүхэд нь живсэн тухай дуудлага өчигдөр өглөө 09:30 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна.
Дуудлагын дагуу очиход 10 настай Т нь “Хэрлэн” голд живсэн тул осолдсон газраас зүүн зүгт 5 дугаар багийн “Улаан-Эрэг” гэдэг газар хүртэл 30 км-т завиар мөн 1.5-2 метрийн гүнд 54 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:40 цагт түр зогсоосон байна. Өнөөдөр өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ
Хэрлэн голд живсэн 10 настай хүүг эрэн хайж байна |
|