Амралт зугаалгын улирал үргэлжилж байгаатай холбогдуулан усны ослууд өдөр бүр гарсаар байна.
Өнөөдөр Онцгой байдлын мэдээгээр усны ослоор ТАВАН хүн нас баржээ.
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн “Хорин нэгийн-Арал” гэдэг газар Эгийн голын эрэг дээр 5 хүн зугаалж байснаас 1 хүн живж нас баржээ. Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн 28 настай эрэгтэй П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн усанд живжээ. Цогцсыг Эгийн голын бургасан дотор усны мандал дээр хөвж байсныг олж, тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлж өгчээ.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн “Зараа булан” гэдэг газар 14 хүн “Хэрлэн” голын эрэгт зугаалж явснаас Говьсүмбэр аймгийн Баянтал сумын харьяат иргэн Б голын усанд сэлэхээр ороод живж нас баржээ. Цогцсыг “Зараагийн хошуу” гэдэг газар усны мандалд хөвж байсныг олж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Цагдаагийн хэсгийн байцаагчид шилжүүлж өгсөн байна.
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Шимт нарс” гэдэг газар компанийн 13 ажилтан “Хараа” голын эрэгт зугаалж байснаас 1 хүн нь загас барьж байгаад 21 настай М живж нас баржээ. Цогцсыг сумын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.
Баяхонгор аймгийн Баянцагаан сумын Гичгэнэ багийн “Цагдуултайн-Ам” гэдэг газарт хиймэл нууранд 2 иргэн сэлэхээр ороод живж нас баржээ. Хоёр цогцсыг тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлж өгчээ.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Таван хүн усанд осолдож нас барлаа |
|