Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Сүмийн булан” гэдэг газарт энэ 04-ний өдөр Сэлэнгэ мөрний эрэг дээр 10 иргэн зугаалж байснаас тус аймгийн харьяат иргэн Д, Н нар “Экстрал” загварын суудлын автомашинтай сураггүй болсон.
Одоогоор аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, тус аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийн хүмүүс эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа юм. Эрлийн баг 2 бүлэгт хуваагдаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгааг үр дүнд хүрээгүй байна.
Зугаалж явсан хоёр иргэн сураггүй болоод ЕС хонож байна |
|