Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны “Задгай”-д 07.12-ны өдөр 6 хүн Туул голын эрэг дээр зугаалж байснаас 1 хүн живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 22:00 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу очиход Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны харьяат иргэн 19 настай М архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ алга болсон тул “Сонсголон”гийн гүүрнээс “Шувуун фабрик” хүртэл 60 км 4 удаа завиар, 2-3 метрийн гүнд 60 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:00 цагт зогсоосон. 07.15-ны өдрийн 05:00 цагт дахин эхлүүлээд байна.
19 настөй залуу согтуурсан үедээ алга болсон тул эрэн хайж байна |
|