​3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг эрэгтэйчүүдийн багтай тоголж, олимпийн бэлтгэлээ базааж байна

2021-07-15,   430

3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг олимпийн бэлтгэлээ Хандгайтад базааж буй. Манай охид бэлтгэлээ чанаржуулах үүднээс эрэгтэйчүүдийн багтайгаа ээлжлэн тоглож байгаа аж.
“Ихэвчлэн 18, 23 хүртэлх насны шигшээ багийнхан ирж охидуудынхаа бэлтгэлийг хангалцаж байгаа. Мөн “Сансар 14” багийн залуус ирж бэлтгэл хийсэн. Ер нь эрэгтэйчүүдтэй тоглоход үр дүнтэй байдаг. Учир нь эрэгтэйчүүд илүү ур чадвартай, нуруулаг, биерхүү. Манай охид олимпод очоод дандаа том, биерхүү тамирчидтай тулна. Тиймээс энэ бэлтгэл үр дүнгээ өгөх байх” хэмээн 3х3 сагсан бөмбөгийн холбооны хэвлэлийн төлөөлөгч Д.Лхагва-Очир хэлэв.
Манай охид эрчүүдтэй тоглох тусам ур чадвар нь сайжирч байгаа бөгөөд мягмар гарагт л гэхэд “Сансар 14” багийнхныг бэлтгэлийн тоглолтод хожсон байна.
Эмэгтэй сагсчид Монголын баг тамирчдаас хамгийн түрүүнд буюу 16-нд Токиог зорино. Одоогоор багийн бүрэлдэхүүнд Б.Солонго, Д.Ганзул, О.Хулан, Э.Чимэддолгор, М.Цэрэнлхам, Б.Болор-Эрдэнэ нар багтаад буй. Тэднээс дөрөв нь олимпийн наадамд улсаа төлөөлөн тоглоно гэж МҮОХ-ноос мэдээлэв.
 
2 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

2 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн болон ball гэх мэтийн зураг байж болно

 


​3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг эрэгтэйчүүдийн багтай тоголж, олимпийн бэлтгэлээ базааж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-23 08:57:23
    Уранчимэг'б:
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-22 20:39:24
    Эрдэнэтуяа: маш мундаг тоглодог
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-22 19:43:15
    Nergui Munkh: Amjilt hvsiye mundag shvv chi chadnaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-22 19:37:49
    Badamjaw: Amjilt tanias ih uran zorig awdag shu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-22 19:25:32
    Munkhbaysgalan: Amjilt2 mundag
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-22 19:23:29
    Соёлмаа: Чи чаднаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-22 19:17:36
    Bilguundalai :
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-22 19:17:35
    Bilguundalai :
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-22 19:15:44
    Билгүүн: Батсуурь хамгийн шилдэг нь шүү
Шинэ мэдээ