Цацагдсан цагаасаа нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулж байнаа клип бол "Нүдэн гоо" юм. Тэгвэл дуучиy Б.Баяр-Отгон ЕGUUR.mn сайтад ярилцлага өгчээ.
Тэрбээр "Нийтийн дуу гэхээр дээл өмссөн бүсгүй, уурга барьсан залуу байх ёстой биш шүү дээ. Би залуу хүний хувьд арай өөр өнцгөөс бодсон юм. Гэтэл олон хүнийг бухимдуулаад хаячих шиг боллоо
"Нүдэн гоо” гэхээр заавал нүдтэй холбоотой, дээлтэй, морьтой хүүхэн гарч ирээд нүдээрээ инээх албагүй шүү дээ. Өмнө нь яахав дээлтэй, морь унасан бүсгүйчүүдтэй клип хийж л байсан. Тэгээд телевизүүд HD болоод миний “Нүдэн гоо” дууны хуучин клип чанарын шаардлага хангахгүй болсон. Тиймээс бодож байгаад шинэчилсэн. Энэ дууны шүлэг бол эмэгтэй хүний гоо сайхныг магтсан агуулгатай юм"гэжээ.
"Нүдэн гоо" дуучин Б.Баяр-Отгон: Дээлтэй, морьтой хүүхэн гарч ирээд нүдээрээ инээх албагүй шүү дээ |
|