Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын тушаалаар Хүүхэд ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг гаргасан байдаг. Тус жагсаалтад
-Цаг агаарын тохиромжгүй онц аюултай үзэгдэл бүхий нөхцөлд мал хариулах
-Массажийн үйлчилгээ үзүүлэх
-Гар аргаар алт болон үнэт метал олборлох
-11.01-5.01-г хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд хурдан морь унуулах
-Өөрийн төрсөн ах эгч өвөө эмээгийн гэрээс бусад газар байрлан гэр цэвэрлэж, хүүхэд харах
-Шөнийн цагаар болон архи согтууруулах ундаагаар үйлчилж буй газарт урлагийн үзүүлбэр үзүүлэх
-Авто зам дээр худалдаа хийх
-Хог хаягдлыг цуглуулах боловсруулах ялгах цэвэрлэх ажлыг хүүхдээр хийлгэхийг хоригложээ.
Хүүхэд өөрийн төрсөн ах эгч өвөө эмээгийн гэрээс бусад газар байрлан гэр цэвэрлэж, хүүхэд харахыг ХОРИГЛОНО |
|