Харамсалтай: Хийлдэг тоглоомоор тоглож байсан найман настай охин живж нас баржээ

2021-07-16,   273

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Сүмбэр багийн “Гүрэмын нуур” гэдэг газарт найман хүн зугаалж явснаас нууранд бага насны 3-4 хүүхэд хийлдэг тоглоомон дээр тоглож байгаад 1 хүүхэд живсэн харамсалтай хэрэг гарчээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны харьяат найман настай Д-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, “Гүрэмын нуур”-ын 2-2,5 метрийн гүнд 5 удаагийн шумбаж, Д-ий цогцсыг мөн өдрийн 20:00 цагт олж, тус сумын Цагдаагийн хэсэгт шилжүүлж өгсөн.
Харамсалтай: Хийлдэг тоглоомоор тоглож байсан найман настай охин живж нас баржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ