Дундговь аймгийн Адаацаг сумын Сүм багийн “Хаяа” гэдэг газар 4 хүн тогтоол усанд сэлэхээр ороод живсэн харамсалтай хэрэг гарчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид аймгийн Адаацаг сумын харьяат иргэн У /33 настай, эрэгтэй/, Ц/15 настай, эмэгтэй/, С/11 настай, эмэгтэй/, Х/11 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 19:34 цагт иргэн У, Ц, С, Х нарын цогцсуудыг олж, тус сумын Цагдаагийн хэсэгт шилжүүлж өгсөн.
Нэг том хүн, ГУРВАН ХҮҮХЭД тогтоол усанд сэлэхээр ороод живж нас баржээ |
|