Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын дүгээр багийн “Сувиллын-Ухаа” гэдэг газар бага насны хүүхэд сураггүй болсон тухай дуудлагыг Онцгой байдлын газарт ирүүлжээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар анги, Цагдаагийн хэлтийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн нь хамтран гурван настай Т-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 23:20 цагт гэрээс баруун зүгт 400 метрээс эсэн мэнд олж, аавд нь хүлээлгэн өгсөн.
САЙХАН МЭДЭЭ: Сураггүй болсон ГУРВАН НАСТАЙ хүүг олж аавд нь эсэн мэнд хүлээлгэн өгчээ |
|