Одоогоор хоёр сар гаруй хугацааны өмнө буюу тавдугаар сарын 15-нд аялагч Н.Байгалмаа гэртэйгээ шатаж, амиа алдсан байна.
Тэгвэл өнөөдрийг хүртэл галын эцсийг дүгнэлт гараагүй байгаа аж. Үүнтэй холбоотой талийгаачийн хадам ээж Э.Цэрэн нийгмийн сүлжээндээ "2021.05.16 нд маш харамсалтай хэрэг гарсан билээ. Энэ хэрэг гараад 3 цаг өнгөрч байхад талийгаачийн ээж Норжмаа лайв хийж түүгээрээ иргэн Цэрэнг илтэд олон нийтэд жигшүүлэх мэдэгдэл хийсэн юм.
“Цэрээн чи цогцсоо ав!” хэмээн уйлж Монгол даяар иргэн Цэрэнг захиалгат алуурчин болгов. Олон хүн иргэн Цэрэнг амьд явах аргагүй болтол гутаан доромжилж цөөнгүй хүн дахин дахин Цэрэнг хэргийн захиалагч мэтээр олон нийтийн сүлжээнд баримтгүйгээр сэвэв.
Энэ хугацаанд Налайхын цагдаад би сэжигтнээр мэдүүлэг өгч энэ хэрэг санаандгүй хэрэг бус гэж үзэж буйгаа хэллээ.
Хоёр сарын хугацаанд би ганц үг ганхийсэнгүй хүлээлээ. Галын дүгнэлт, шүүх шинжилгээний дүгнэлт гарах хугацаа аль хэдийн хуулиараа өнгөрсөн ба энэ хэргийг олон нийтээс нууцалж буй мэт.
Иргэн Б, Иргэн Э нар хамтдаа нэг орон дээр хайлсныг, мөн урд өдөр нь маш их архидалт болсныг би өөрийн эх сурвалжаар баттай мэдэж байгаа. Харин гал яаж гарав? Ахуйн гал уу? Санаатай тавьсан уу?
Охин нь шинэхэн өргөө гэртээ өөр хүнтэй хайлсныг олон нийт мэдэхээс өмнө олноос нууцалж төөрөгдүүлж, анхаарлыг хадам эх Цэрэнгийн эсрэг эргүүлсэн нь амжилттай болов.
Олныг цочирдуулсан энэ хэргийн араас нэгч сэтгүүлч сурвалжилсангүй. Олонд алуурчин, тамлагч гэж цоллогдоод буй Цэрэн энэ хэрэгт ямар холбоотойг Цагдаа одоо хүртэл нийгэмд ил хэлж олны эргэлзээг тайлсангүй.
Эцэст нь ганц л сонирхол байх шиг: Энэ хэргийн жинхэнэ учрыг олон нийтэд мэдээлвэл Цэрэн буруугүй эсрэгээрээ нэр төр нь цэвэршиж гэмгүй нь тодроно.
Иймээс иргэн Цэрэнг олны өмнө ёс зүйн алдаатай, гэмтэн мэт харагдуулж, жигшүүлэн доромжлуулж, яллуулчихаад хэргийг зөнд нь орхиж хаах сонирхол байх шиг. Эс бөгөөс энэ дуулиантай хэргийг сүржин аргагүй мэдээлмээр юм...
Цагдааг энэ хэргийн талаар нийтэд мэдээлэхийг нийтээрээ шаардах ёстой юм. Зарчим эндээс эхэлнэ" гэжээ.
Э.Цэрэн: Энэ хэргийн жинхэнэ учрыг олон нийтэд мэдээлвэл Цэрэн буруугүй эсрэгээрээ нэр төр нь цэвэршиж гэмгүй нь тодорно |
|