Олимпийн нээлтийн үеэр “Монголын далбаа”-г мандуулж, цэнгэлдэхээс хөөгдсөн иргэн Г.Ганхүү байжээ

2021-07-24,   650

Зуны 32 дахь олимп Япон улсын нийслэл Токиогийн Үндэсний шинэ цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр буюу долоодугаар сарын 23-нд албан ёсоор нээлтээ хийсэн. Олимпын наадмын нээлтийн үеэр Монгол Улсын төрийн далбаа камерын дуранд олон удаа харагдсан нь хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөсөн тухай иргэд нийгмийн сүлжээнд сэтгэгдлээ илэрхийлсээр байна.
 
Тэгвэл төрийн далбааг “Шар айраг” хамтлагийн дуучин Г.Ганхүү барьж зогсжээ
 
"За өглөө босоод ирсэн чинь Стадионоос хөөгдсөн гэх хэрэгт унасан байна .
 
Би ямар ч спортын арга хэмжээнд явахдаа төрийн далбаагаа авч явдаг уламжлалтай бүх улсын алтан балиашгууд тэгдэг байх.
Хөл бөмбөг үзэхээр Английг зорихдоо ч Монгол төрийн далбаагаа дэлгэдэг,
хүмүүс маш ихээр сонирхдог, хаанаас ирсэн зургаа хамт авахуулъя гэх мэт. Өчигдөр яг л тийм зүйл болсон хэн ч бид нарыг ирж хөөж туугаагүй хэн ч тэнд орилж хашхираагүй хэн ч стадионоос хөөгдөөгүй. Харин ч бидэнтэй хүмүүс ирж зураг хөргөө авхуулж сайхан танилцацгаасан Олимпын үеэр ийм л байдаг .
Ийм илт худал мэдээлэл түгээгээд байгаа сайтуудыг ойлгохгүй байна.
Та бүхнийгээ эвгүй байдалд оруулсан бол гүнээ хүлцэл өчье, Төрийн далбаагаа эвхээд чимодамандаа хийчихсэн ахиж гаргахгүй ккк.
Уржигдар ногоон паспортын хэрэгт , өчигдөр Стадионоос хөөгдсөн хэрэгт өнөөдөр яах юм бол ккк ...."
 
Олимпийн нээлтийн үеэр “Монголын далбаа”-г мандуулж, цэнгэлдэхээс хөөгдсөн иргэн Г.Ганхүү байжээ
 

Олимпийн нээлтийн үеэр “Монголын далбаа”-г мандуулж, цэнгэлдэхээс хөөгдсөн иргэн Г.Ганхүү байжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ