"Сөрөг" шинжилгээний хариу 60 мянган төгрөг

2021-03-17,   1376

Өчигдөр орой Шадар сайд ЭМЯ дээр ажиллах үеэрээ "Хүний өмнөөс шинжилгээ өгдөг, шинжилгэээ авахдаа иргэдээс мөнгө авдаг, ар өврийн хаалга хэрэглэдэг ноцтой асуудлууд ХӨСҮТ дээр удаа дараа гараад байгаа учраас тандалт судалгааны ажлыг үр дүнгүй болгоод байна" гэсэн юм. Энэхүү үйл явцтай холбогдуулан ХӨСҮТ-ийн холбогдох албан тушаалтан PCR шинжилгээний хариуг 60 мянган төгрөгөөр үнэлж, "борлуулж" байгаа мэдээллийг эх сурвалж өглөө. Тодруулбал, Хаан банкны тоот данс руу 60 мянган төгрөг шилжүүлэхэд хэсэг хугацааны дараа иргэний мэдээллээр "Сөрөг" гэх хариу ирдэг байна. Нэг үгээр ямар нэг шинжилгээ өгөхгүйгээр "сөрөг" гэх хариуг 60 мянган төгрөгөөр худалдаж авдаг гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна.
"Сөрөг" шинжилгээний хариу 60 мянган төгрөг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ