"Токио 2020" зуны олимпын наадмаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг өнгөрсөн бямба гарагт эхний медалийг авчирсан.
Тэгвэл түүний хүрэл медалийг “Хайбрид хаус” ХХК-иас “Алтан тайж Хайбрид вилла” төслийн хамт олны зүгээс мялааж “Хаус өмчлүүлэх эрх”-ийг олгохоо мэдэгджээ. Энэ нь Хан-уул дүүргийн 8 дугаар хороо Жаргалантын аманд байрлаж байгаа бөгөөд 130 метр квадрат, 3 унтлагын өрөө, гал тогоо, зочны өрөө, хооллох хэсэгтэй юм.
Уг хаус 585 сая төгрөгийн үнэтэй аж.
| М. Уранцэцэгийн ХҮРЭЛ МЕДАЛИЙГ Жаргалантын аманд баригдаж буй 585 саяын үнэтэй тансаг хаусаар мялаана гэжээ |
|