Айлын хувцасны шүүгээнд байсан газ дэлбэрч, гал гарчээ

2021-07-27,   445

Ховд аймгийн Жаргалант сумын 7 дугаар багийн 62 айлын орон сууцны байранд орон сууцны байр шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр өдрийн 13:58 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна. Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 14:01 цагт очиход иргэн Б-ийн байранд буйдан хувцасны шүүгээ шатаж байсныг 29 минут ажиллаж унтраажээ. Гал хувцасны шүүгээнд байсан 1 удаагийн савалгаатай хэрэглээний газ дэлбэрснээс үүдэлтэй бөгөөд тухайн байрны гал тогооны өрөөний цонх хагарсан байна.
Айлын хувцасны шүүгээнд байсан газ дэлбэрч, гал гарчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-22 20:25:17
    Uka: Niitlegchid ni bayr hvrgey saihan niitlel bnaa
Шинэ мэдээ