12 настай охин мал хариулж явахдаа үерийн усан урсжээ

2021-07-28,   551

Увс аймгийн Тариалан сумын 3 дугаар багийн “Цалгар” гэдэг газарт энэ сарын 27-ны өдрийн 15:00 цагийн орчим усархаг ширүүн бороо орж 18 мм тунадас буужээ. 
 
Усар ширүүн борооны улмаас бага насны 1 хүүхэд мал хариулж явахдаа үерийн усанд урссан тухай дуудлагыг өчигдөр өдрийн 18:30 цагт Онцгой байдлын албан хүлээн авсан байна. 
 
Улмаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд мөн өдрийн 20:10 цагт очиж 12 настай У охиныг тус сумын “Гүрэн хадны-Ам” гэдэг газраас “Сэртгэрийн-Ам” гэдэг газар хүртэл 20 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 22:30 цагт түр зогсоожээ. Эрэн хайх ажиллагааг өнөөдөр өглөөний 28-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна.

12 настай охин мал хариулж явахдаа үерийн усан урсжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ