Монгол Улс төрийн байгууллагууд үйлчилгээ үзүүлэх биш ард түмнээсээ авахын тулд ажилладаг гэвэл буруу хэлсэн болохгүй. Үүний тод жишээ Дорноговь аймгийн Замын-Үүд сум. Сар хүрэхгүй хугацааны өмнө ХЗДХ-ийн сайд хуулийнхан болоод хэвлэлийнхнийг дагуулан очиж баривчилгаа явуулсан. Ингээд шинээр хүмүүс томилж үйл Замын-Үүдийг сэргээн тохинуулахаар болсон. Хэд хоногийн өмнө нөгөө гутамшигт хаалгаа ЭРЭЭНЭЭС авчирсан автомат хаалгаар сольж, дуулиан шуугиан баяр хөөр болсон. Албан тушаалтнууд нь бүгд л бичлэг хийж цахим хуудсаар тараагаад... Бусад улсад бол шившиг л дээ. Манайхан л "Хүргэн хүү" кинон дээр хэлдэгчлэн "Хөөрхий муу Дэмбэрэл юм үзээгүй юм болохоор их л баярлаж байна" гэдэг шиг л юм болж байна.
Тэгвэл бодит байдал дээр ахиц дэвшил гарсан юм огт байхгүй. Яг өнөөдрийн байдлаар ЭРЭЭН дээр ачаа бараа ОВООРСОН хэвээр...Ерөөсөө дундраагүй...ТЭЭВРИЙН хөлс тэнгэрт хадсан хэвээр БУУРААГҮЙ...Нэг том машинаар рейс хийхэд нэг өрөө байрны урьдчилгаан мөнгө төлж байна. Ачааны хөлс өмнөхөөсөө 64 хувиар нэмэгдсэн. Өнөөдөр ч энэ хэвээр.
Сар шахамын хугацаанд Хятадаас захиалан авчирсан хаалгаа угсарснаас өөр юу ч хийсэнгүй. ГУНИГТАЙ гутамшигтай...
Үүнийг Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг өөрийн нийгмийн сүлжээндээ "Монголчууд ОЛИМП гэж байх хойгуур Замын-Үүдэд МӨНГӨИЙ ОЛИМП ид болж байна. Тээврийн зардал буурсангүй. Авилгачид алт мөнгө авч ялан дийллээ. Замын-Үүдийн МХЕГ-ийн гатан чинь бүүр бантагнуулаад хэдхэн том компанид зуучлаад баллаж байна. Хуулийг завхруулж, авлигыг гааруулж 20 тн машиныг 2 км 65000 юань буюу 30 сая төгрөг өгч байна" хэмээн бичжээ.
Замын-Үүдэд байдал сайжраагүйг Л.Цандэлэг "ЗАМЫН-ҮҮДЭД МӨНГӨНИЙ ОЛИМП БОЛЖ БАЙНА" хэмээн шүүмжлэв |
|