Дорнод аймгийн Чулуунхороот сумын Галуут багийн “Арлын-Ухаа” гэдэг газар 8 хүн зугаалж явснаас 1 хүн “Улз” голын усанд живсэн тухай мэдээллийг энэ сарын 28-ны өдрийн 09:20 цагт хүлээн авсан байна.
Улмаар сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 10:35 цагт тус сумын харьяат иргэн 32 настай эмэгтэай Ч-ийн цогцсыг осолдсон газраас урд зүгт 1 км-т “Улз” голын усны мандалд хөвж байсныг олжээ.
Зугаалж явсан 32 настай эмэгтэй усанд живж амиа алджээ |
|