МҮОХ-ны удирдлагууд олимпын медальтнуудад хүндэтгэл үзүүллээ

2021-07-29,   325

МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны Гишүүн, "Токио-2020" Монголын багийн ахлагч Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга, Олимпийн аварга Э.Бадар-Ууган нар "Токио-2020" Олимпийн мөнгөн медальт Саид Моллай, хүрэл медальт Ц.Цогтбаатар нарт хүндэтгэл үзүүллээ. 

МҮОХ-ны удирдлагууд Олимпийн тавцанд Монгол улсынхаа нэрийг цуурайтуулсан шинэхэн медальтнууддаа талархал илэрхийлж, цаашдын спортын замнал нь улам их амжилтаар дүүрэн байхыг хүсэн ерөөв. 

 


МҮОХ-ны удирдлагууд олимпын медальтнуудад хүндэтгэл үзүүллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ