Саналын хуудсаа камераар бичсэн Б.Цэцэгийн үйлдлийг 10 сая төгрөгөөр торгосон ч шүүх торгуулийн хуудсыг ХҮЧИНГҮЙД тооцжээ

2021-07-29,   340

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын үеэр саналын хуудсаа дэлгэсэн болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх, шууд дамжуулах зэрэг үйлдэл гаргавал Зөрчлийн хуулийн дагуу 10 сая төгрөгөөр торгуулах хуулийн заалттай.
 
Тэгвэл сонгуулийн өдөр иргэн Б.Цэцэг Сонгинохайрхан дүүргийн хэсгийн хороонд очиж санал өгөхдөө, бүх үйл явцаа дүрсжүүлж аваад фэйсбүүктээ тавьсан юм. 
 
Улмаар цагдаагийн газарт ирсэн гомдлын дагуу СХД цагдаагийн хэлтэс уг хэргийг шалгаж прокурорт шилжүүлэн гэм буруутайд үзэж жүжигчин Б.Цэцэгийг 10 саяын торгууль ноогдуулсан. Улмаар Б.Цэцэг торгуулах хуулийн үндэслэлгүй гэж үзэж СХД Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан байна. 
 
Үүнтэй холбоотой шүүх хуралдаан өнөөдөр болж хэрэг үүсгэх үндэслэлгүй, гэм буруугүй гэж үзэж торгуулийн хуудсыг хүчингүйд тооцсон байна.

Саналын хуудсаа камераар бичсэн Б.Цэцэгийн үйлдлийг 10 сая төгрөгөөр торгосон ч шүүх торгуулийн хуудсыг ХҮЧИНГҮЙД тооцжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ