Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журамд өөрчлөлт оруулахаар болсон байна.
Энэ талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа нийгмийн сүлжээндээ "Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журамд өөрчлөлт оруулсан. Ингэснээр хугацаатай болсон, нөхцөлтэй болсон, хяналттай болсон, хариуцлагатай болсон. Мөн шууд хасагдах нь Хаустай, 2-с дээш тээврийн хэрэгсэлтэй, 200-с дээш малтай гэх зэрэг хүмүүс байна.
Харин хөдөлмөрийн насны хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүсийг нэн тэргүүнд сургах, ажилд зуучлах, зүгээр л мөнгө олгоод орхих биш, харин туслан дэмжиж тулж ажиллахыг эрмэлзэнэ. Дэлгүүрийг ч сонгон шалгаруулж биш, харин НӨАТ-ийн баримт олгодог, кассын системтэй хүссэн дэлгүүрээр үйлчлүүлэх боломжийг нээж өгч байна. 10 нэр төрлийн бүтээгдэхүүнийг нэгдсэн бар кодлох, улс даяар нэгдсэн тоо баримттай болох зорилтыг дэвшүүлэв" гэжээ.
| Хаустай, хоёроос дээш машинтай, 200-аас дээш малтай хүмүүс ХҮНСНИЙ ТАЛОН авч байна |
|