Алдарт жүдочин Ооно Шохэй эхнэргүй, долларын саятан

2021-07-29,   646

 Японы алдарт жүдочин Ооно Шохэйгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна. 
 
Ооно Шохэй 1992 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр Япон улсын Ямагүчи хотод төрсөн бөгөөд нутагтаа 7 настайгаасаа жүдогоор хичээллэж эхэлжээ. Тус хотод бага ангиа дүүргээд ахтайгаа хамт Токио руу нүүж 2014 онд Бие тамирын Тенри их сургуулийг дүүргэжээ. Суралцаж байх явцдаа 2013 оны хавар их сургуулийнхаа жүдо клубийн ахлах курсийн дөрвөн гишүүнийг нэгдүгээр курсийн оюутнуудын нүүр рүү алгадахыг тушаасан хэргээр тус оныхоо намар мөрдөн байцаалтад дуудагдаж, улмаар клубынхаа ахлагчийн албан тушаалаас огцорч байжээ.  
 
 
Түүний хувьд анх 66 кг-ын жинд барилдаж Олимпын аваргын алдрыг Лондонгын дэвжээгээс хүртэж байсан бөгөөд Риогийн олимпод жингээ нэмж 73 кг-д барилдсанаар хүрэл медаль хүртэж түүнээс хойш энэхүү жиндээ хүчээ сорьдог болсон байна. Тэрбээр эхнэр, хүүхэдгүй бөгөөд урьд өмнө нь үерхэл, гэрлэлтийн талаар ямар нэг тодорхой мэдээлэл огт байдаггүй байна.
 
Түүний хөрөнгө 2020-2021 оны хоорондох нийт цэвэр хөрөнгө нь 1 сая ам.доллараас 5 сая ам.долларын хооронд байгаа гэж үзэж байгаа аж.
 
 

Алдарт жүдочин Ооно Шохэй эхнэргүй, долларын саятан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ