Гэрийнхэнтэйгээ зугаалж явсан ЕСӨН настай охин Туул голд живжээ

2021-07-30,   564

Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн Бор хошуу гэдэг газар Туул голын эрэг дээр 6 хүн  зугаалж байснаас 1 хүүхэд живсэн тухай дуудлагыг өчигдөр 29-ний өдрийн 14:00 цагт хүлээн авсан. 
 
Тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн Өгөөмөр багийн “Бетон гүүр”-ээс “Улаан-Үзүүр” гэдэг газар хүртэл 13 км-т завиар, голын эрэг дагуу 5 км-т автомашинаар, 4 метрийн гүнд 7 удаа шумбалт хийж Есөн настай Н-ийг эрэн хайх ажиллагааг 14:39 цагаас эхлэн  зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 21:20 цагт түр зогсоосон байна. 
 
Улмаар өнөөдөр өглөөний  06:00 цагт дахин эхлүүлжээ.

Гэрийнхэнтэйгээ зугаалж явсан ЕСӨН настай охин Туул голд живжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ