Бичлэгийн мөрөөр: Цагдаа нар иргэнийг гавлаж зодсон хэрэг Х.Нямбаатар сайдад хамаагүй гэв үү

2021-07-30,   496

Өчигдөр оройн нийгмийн сүлжээнд иргэнийг гавлаж байгаад зодож, эрхэнд нь халдсан бичлэг нийгмийн сүлжээнд тархсан. Тэгвэл Цагдаагийн Ерөнхий газраас мэдээлэл хийж, энэ хэрэг 2019 онд болсон хэмээн өөрсдөөсөө холдуулав. Одоогоор балмад аашилсан цагдаа нарыг албан үүргээс нь чөлөөлөн шалгаж эхэлсэн байгаа юм. Мөн хэргийг АТГ руу шилжүүлжээ. 
 
Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулан Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Цагдаагийн байгууллагад-Хүний эрхийг дээдэлж, хүнлэг энэрэнгүй байх явдлыг нэн тэргүүнд тавьж ажиллахыг үүрэг болгосоор ирсэн. Намайг ажил авахаар өмнөх бичлэг тарааж олон нийтийн бухимдал үүсгэж байгаад харамсаж байна" хэмээн нийгмийн сүлжээндээ бичжээ. 
 
Нэг үгээр тэрбээр энэ хэрэг хоёр жилийн өмнөх хэрэг учраас хариуцлага хүлээх шаардлагагүй гэдгээ ил тод хэлчихлээ. 

Бичлэгийн мөрөөр: Цагдаа нар иргэнийг гавлаж зодсон хэрэг Х.Нямбаатар сайдад хамаагүй гэв үү
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-30 13:16:26
    нар: Үүргэлж л зугтаж байх юмаа
Шинэ мэдээ