Олимпийн аварга Н.Түвшинбаяр Улсын өсөх идэр начин Э.Энхбатын биед ноцтой гэмтэл учруулсан байж болзошгүй хэрэгт холбогдож, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгагдаж буй.
Начин Э.Энхбатын хувьд удаан хугацааны турш БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаа юм.
Тэгвэл Улсын Ерөнхий прокурорын газар /УЕПГ/-аас, “Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт Хан-Уул дүүргийн прокурорын газраас хяналт тавьж байна. ЭХХШТХ-д зааснаар гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн тогтоохын тулд хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс зайлшгүй мэдүүлэг авах шаардлагатай. Энэ ажиллагаа хүлээгдэж байна” гэж мэдэгдлээ.
| Н.Түвшинбаярт холбогдох хэргийг тогтоохын тулд Э.Энхбатын хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авах шаардлагатай гэв |
|