Э.Цэндбаатар, Батыргазиев нарын медалийн төлөөх тулаан өнөөдөр болно

2021-08-01,   429

ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар “Токио-2020” олимпын наадмын медалийн төлөө өнөөдөр өрсөлдөнө.
 
Азийн хошой аварга, Азийн наадмын аварга түүний өрсөлдөгч нь ОХУ-ын боксчин Альберт Батыргазиев. Орос боксчин улсынхаа дөрвөн удаагийн аварга, сүүлийн дөрвөн жил дараалан түрүүлсэн. 23 настай Батыргазиев боксоос өмнө кикбоксоор хичээллэж байсан.
 
Кикбоксын Европын аварга. Риогийн олимпын дараа боксын спорт руу шилжин, дараа жил улсынхаа аваргад оролцоод түрүүлсэн. “Токио-2020” олимпын дараа мэргэжлийн бокст хүч сорихоор шийдсэнээ мэдэгдсэн юм. Мэргэжлийн боксын дэвжээнд гурван тулаан хийхдээ бүгдийг нь хүнд цохилтоор ялсан.
 
Э.Цэндбаатар, Батыргазиев нарын медалийн төлөөх тулаан 16.48 минутад болно.

Э.Цэндбаатар, Батыргазиев нарын медалийн төлөөх тулаан өнөөдөр болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ