Өнгөрсөн өвөл хүнсний захуудад жимс ногоо тасарч дуулиан шуугиан боллоо доо. Үүний дараа жимс ногооны үнэ тэнгэрт хадсан. Урд хөршөөс авчирсөн жимс ногоог ийнхүү хэд нугалан борлуулж байгаа ч НӨАТ төлдөггүй ЗАХУУД амь бөхтэй оршсоор байна.
НӨАТ-ын тухай хуулийн дагуу иргэн, аж ахуйн нэгж бизнес болон худалдаа наймаа эрхэлж байгаа л бол хэрэглэгчид НӨАТ-ын сугалаатай төлбөрийн баримтыг зайлшгүй өгөх хуулийн үүрэгтэй. Хэрвээ худалдан авагч, үйлчлүүлэгчдээ баримт өгөөгүй, албан бус, гараар бичсэн баримт өгсөн тохиолдолд хуульд заасан шийтгэл хүлээх учиртай юм. Гэвч хуулийн дээр гараад суучихсан захууд үйл ажиллагаа явуулж, иргэдэд асар өндөр үнээр жимс ногоо нийлүүлсээр байна.
Гэтэл томоохон зах, худалдааны төвүүд бүр тодруулбал, ИХ НАЯД, САРУУЛ захууд иргэдэд НӨАТ-ын баримт өгдөггүй хэвээр байгааг холбогдох татварын албанд нь анхааралдаа авах шаардлагатай байна.
Жимс ногоог асар өндөр үнээр зардаг ЗАХУУД НӨАТ төлөлгүй, хууль зөрчиж байна |
|