Сүүлийн 24 цагт Улаанбаатарт 283 хүнээс коронавируст халдвар илэрсэн юм. Энэ нь сүүлийн саруудад өдөрт бүртгэгдэж буй тоотой харьцуулахад буурсан үзүүлэлт юм.
Тэгвэл үүнтэй холбоотойгоор ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр өөрийн цахим хуудаснаа тайлбар хийжээ. Тэрбээр “Шинжилгээний тоотой холбоотой тохиолдол бага болж байна гэсэн эргэлзээ их байна. Эргэлзэх хэрэггүй. Улаанбаатар хотод эерэг илрэх хувь буурч байгаа. Шаардлагагүй шинжилгээ эрс буурч байна. Орон нутаг явах, албан байгууллагууд шинжилгээ нэхдэг байсан учраас PCR их байсан үе бий. Гэхдээ тайвшрах болоогүй шүү” гэжээ.
ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр: Улаанбаатар хотод эерэг илрэх хувь буурч байгаа, гэхдээ тайвшрах болоогүй |
|