Эсрэг урсгалаас ачааны машин орж чиргүүлээрээ "Приус 20” автомашиныг цохисны улмаас хоёр хүн нас баржээ

2021-08-03,   706

Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт багийн “Цагаан хөтөл” гэдэг газар“Приус 20” загварын суудлын автомашин нь авто замын хажуу руу онхолдож 2 хүн автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлагыг Онцгой байдлын албанд ирүүлсэн байна. Дуудлагын дагуу очиход Баянхонгор аймгаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн Б-ийн жолоодож явсан /39 настай, эрэгтэй/ “Волво” загварын том оврын ачааны автомашин эсрэг урсгалд орж чиргүүлээрээ цохисны улмаас Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн чиглэлд иргэн З-ийн жолоодож явсан “Приус 20” загварын суудлын автомашин /3 зорчигчтой/ авто замын хажуу руу онхолдсон осол гарсан байжээ. Ослын улмаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны харьяат иргэн Б/46 настай, эмэгтэй/, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны харьяат иргэн Ц/75 настай, эрэгтэй/ нар автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байсан тул цогцсыг гаргаж, тус аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлж өгсөн байна. Харин Хан-Уул дүүргийн 3 хорооны харьяат иргэн Б /39 настай, эрэгтэй/, Баянзүрх дүүргийн 4 хорооны харьяат иргэн З нарт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, иргэн Б-ыг ГССҮТ-ийн хүлээн авахын их эмчид хүлээлгэн өгчээ.
Эсрэг урсгалаас ачааны машин орж чиргүүлээрээ "Приус 20” автомашиныг цохисны улмаас хоёр хүн нас баржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ