“Оргил Энканто” салбарын хууль бусаар ашиглаж буй газрыг чөлөөлөх үүргийг Д.Сумъябазарт өгчээ

2021-08-03,   318

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” худалдааны төвийн баруун талд явган зорчигчийн хөдөлгөөний аюулгүй байдал хангагдахгүй байна гэх дүгнэлт гаргасан байдаг. 
 
“Камдер” ХХК-ны эзэмшилд байдаг “Оргил” худалдааны төвийн 62 хувийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар эзэмшдэг. Ж.Ганбаатарын хувьд УИХ-ын гишүүн болсноос хойш “Оргил” худалдааны төвийнхөө хэд хэдэн салбарыг нээсэн. Үүний нэг нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж буй.
 
Тэгвэл тус авто зогсоолтой холбоотой шүүх хурал өчигдөр /2021.08.02/ болсон байна. Шүүхээс “хууль бусаар ашиглаж буй газрыг чөлөөлөх арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэжээ.

“Оргил Энканто” салбарын хууль бусаар ашиглаж буй газрыг чөлөөлөх үүргийг Д.Сумъябазарт өгчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ