Х.Хэрлэн: Өнөөдөртөө багтаж шатахууны үнийг 100 төгрөгөөр буулгана

2021-08-03,   441

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Монголбанк, нефть импортлогч аж ахуйн нэгжүүд хамтран Төрийн ордонд шатахууны үнийн асуудлаар хэлэлцүүлэг хийлээ. Энэ үеэр АМГТГ-ын дарга Х.Хэрлэн “ Төрийн захиргааны байгууллага болох манай агентлаг жижиглэнгийн үнэд хяналт тавьдаг. Үнэ тогтоодоггүй. Үүсээд байгаа нөхцөл байдлын хүрээнд сүүлийн хоёр хоногт ажиллаад 100 төгрөгөөр шатахууны жижиглэнгийн үнийг буулгах чиглэл өгсөн. Зарим аж ахуйн нэгж 50 төгрөгөөр буулгасан байна. Өнөөдөртөө багтаж шатахууны үнийг 100 төгрөгөөр буулгана. Ингэх боломжтой” гэв.
Х.Хэрлэн: Өнөөдөртөө багтаж шатахууны үнийг 100 төгрөгөөр буулгана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ