МҮБХ: Хүйн долоо худагт болох 512 бөхийн барилдаанд сумын цолтой болон залуу бөхчүүд барилдах боломжгүй

2021-08-16,   314

Өнөөдөр, маргааш /2021.08.16-17/ Хүйн долоо худагт Монгол улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, МҮБХ-ний 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит 512 бөхийн барилдаан зохион байгуулагдана.
 
Харин тус барилдаанд улсын аварга 4, улсын арслан 3, улсын гарьд 5, улсын заан 9, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх зодоглохоор бүртгүүлжээ. 2021 оны наймдугаар сарын 14-ний өдөр бүртгүүлсэн сумын цолтон болон залуу бөхчүүд тус барилдаанд багтаж барилдах боломжгүй болжээ. Тиймээс эдгээр бөхчүүд МҮБХ-ны санхүүгээс мандатын төлбөрөө буцаан авна уу” гэж МҮБХ-ноос мэдэгджээ.

МҮБХ: Хүйн долоо худагт болох 512 бөхийн барилдаанд сумын цолтой болон залуу бөхчүүд барилдах боломжгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ