Дархан-Уул аймагт хүссэн газраа ногоо худалдаалах боломжтой боллоо

2021-08-16,   242

Дархан-Уул аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргажээ.
 
Үүнд:
 
Коронавирусийг илрүүлэх түргэвчилсэн оношлогооны төвийг аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл тогтмол ажиллуулах,
Могойн аюулаас урьдчилан сэргийлж, тандалт үзлэг зохион байгуулах,
"Ногоон Дархан" дэд хөтөлбөрийн хүрээнд шарилжийг үргэлжлүүлэн устгаж ногоон байгууламжийг нэмэгдүүлэх,
Аж ахуй нэгж байгууллагууд тусгай зөвшөөрлөө он дуустал сунгах шаардлагагүйгээр ажиллах боломж олгох.
Шинэ ургацын ногоо, мах, сүү цагаан идээг арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл хугацаанд хүссэн газраа худалдаалах боломжтой. Ингэхдээ халдвар хамгааллын дэглэмээ баримтлан ногоон байгууламж, нийтийн зам талбайг сүйтгэхгүй, хог тарихгүй байх
Шинэ, хуучин Дарханыг холбосон магистрал замын хоёр дахь ээлжийн 1.1 км автозамд гэрлэн дохио байршуулах,
2021 оны 08 дугаар сарын 25-ны дотор Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хэсэг болох тойргийн замын хөдөлгөөнийг нээх төлөвлөлт, шийдвэрийг Аймгийн Засаг дарга Б.Азжаргал гаргасан байна.
 

Дархан-Уул аймагт хүссэн газраа ногоо худалдаалах боломжтой боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ