Хиймэл нууранд осолдсон хоёр иргэний цогцосыг олжээ

2021-08-17,   335

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, “Таван толгойн” гүүрний баруун талд хиймэл нууранд 2 хүн осолдсон гэсэн дуудлагыг уржигдар /2021.09.15/ 20:01 цагт ОБЕГ хүлээн авсан байдаг.
 
Ингээд Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 27 км замыг туулан 20:35 цагт очиход Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат 36 настай, эмэгтэй С, 15 настай, эрэгтэй С нар нь хиймэл нуурт живсэн тул нуурын мандал дээгүүр 2 цаг 25 минут эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 22:04 цагт түр зогсоосон.
 
Харин өчигдөр /2021/08.16/-ны өдрийн 07:00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлж, 09:43 цагт 15 настай, эрэгтэй С, 11:50 цагт 36 настай, эмэгтэй С-ийн цогцсыг тус тус гарган тус дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Хиймэл нууранд осолдсон хоёр иргэний цогцосыг олжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ